Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

АЙМГИЙН ИТХ-ЫН ДАРГА С.ОД-ЭРДЭНЭ ГУРВАНСАЙХАН СУМЫН ИРГЭДТЭЙ УУЛЗАЖ САНАЛ ХҮСЭЛТИЙГ СОНСЛОО.

2023-05-26

Аймгийн ИТХ-ын дарга С.Од-Эрдэнэ 5 сарын 26-ны өдөр Гурвансайхан сумын иргэдтэй уулзаж санал хүсэлтийг сонслоо. Уулзалтаар иргэдэд ИТХ-ын үйл ажиллагааны чиглэл болон төлөөлөгчдийн эрх үүргийн талаарх мэдээлэл болон 2023 оны эхний хагас жилд зохион байгуулсан ажлын тайланг танилцуулж тэдний санал хүсэлтийг сонслоо. Мөн ЕБС-ийн удирдлага багш нар болон Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөл, хамтарсан багийн ажлын хэсэгтэй уулзаж зөвлөмж өгч санал хүсэлтийг сонслоо. Ном хандивлах сайхан аяны хүрээнд Гурвансайхан сумын төсөвт байгууллагын албан хаагчдаас хандивласан номыг сумын Номын санд хүлээлгэн өглөө. Мөн Улаан загалмайн анхан шатны хуралдаан хийгдэж сумын УЗХ-ны тэргүүнээр сумын ИТХ-ын дарга Д.Батсайхан томилогдлоо. МУУГЗ Б.Магсаржав, МУГЖ Н.Амгалан, МУСТА Ж.Ганчимэг нар ая дуугаа өргөж, хүрэлцэн ирсэн иргэдээс Азтан тодруулж Манжуур аялах эрхээр нэг иргэнийг шалгарууллаа. Иргэн Жигжид өөрийн зохион шүлгийг уншиж хөгжмийн зохиолч МУУГЗ Магсаржавт ая хийж өгөх хүсэлтийг гаргасан бөгөөд хөгжмийн зохиолч 7 сард ая хийж өгөхөө амлалаа.

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 16
8 / 50%
8 / 50%