Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ҮНДЭСНИЙ НОМЫН БАЯР АРГА ХЭМЖЭЭ ХУРЛЫН ДАРГЫН ИВЭЭЛ ДОР ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2023-05-19

 

                          “Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хууль”, “Алсын хараа-2050” Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Монгол улсын Ерөнхийлөгчийн 2012 оны 158 дугаар зарлигийг хэрэгжүүлэх зорилгоор “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2023” арга хэмжээг улс орон даяар өргөн цар хүрээтэй тэмдэглэн өнгөрүүлж байна.

                          Хэнтий аймгийн  Үндэсний бичиг соёл, номын өдөр энэ сарын 18-19-ний өдрүүдэд  Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын даргын ивээл дор зохион байгуулагдаж байгаагаараа онцлог юм.

                          Энэ үеэр Бүх нийтийн уншлагыг дэмжих, номын сангийн өв санг арвижуулах, хүүхэд залуусын сурах эрмэлзэлд дэмжлэг үзүүлэх, ном эрдмийг түгээн дэлгэрүүлэх зорилгын дор жил бүрийн энэ л өдрүүдэд Үндэсний номын баяраа  тэмдэглэдэг уламжлалтай.

                          Үндэсний номын баяраар Хэнтий аймгийн нийт сум, сургуулийн номын санчдын нэгдсэн сургалт, хэлэлцүүлэг болох ба спорт өдөрлөг 5 дугаар сарын 18-ны өдөр зохион байгуулагдахаас гадна 5 дугаар сарын 19-ний өдөр Чингисийн талбайд “Үндэсний номын баяр-2023” арга хэмжээний нээлт болох ажээ.

Нээлтийн үйл ажиллагаанд:

-       Хан Хэнтий 100 жил номын үзэсгэлэн

-       Хан Хэнтий 100 жилд зориулсан уншигчийн бүтээлийн үзэсгэлэн

-       “Монгол наадгай” тэмцээн

-       Баян-овоо сумын “Цэцэнхэн” хүүхэлдэйн театрын хуруун хүүхэлдэйн үзүүлбэр

-       Төрийн болон төрийн бус байгууллагаас нийтийн номын санд ном хандивлах ажиллагаа

-       Номын санчдын мэндчилгээ

-       Хуучин номын солилцоо, худалдаа

-       “Номын дүр” цэцэрлэг, сургуулийн бага ангийн сурагчдын дүрийн парад

-       “Тэргүүний уншигч Д.Нацагдорж тэмдэгтэн”-ий болзол хангасан уншигчдад тэмдэг гардуулах

-        Номын санчдын “уран бичвэр” уралдааны шагнал

-       “Шилдэг номын сантай өрх”,

-       “Номын баяр-бидний баяр” гар зургийн уралдааны зэрэг олон олон шагналын эзэд тодрох юм.

 

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 12
8 / 67%
4 / 33%