Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

“ГИДРОРОБОТ”-ЫН АЙМГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

2023-05-30

 

 

Хүүхдийн техник сэтгэлгээ, зохион бүтээх авьяас чадварыг хөгжүүлж, бие даан ажиллах чадварыг төлөвшүүлэх, ирээдүйн шилдэг Техник спортын тамирчид, чадварлаг Монгол инженер, зохион бүтээгч, эрдэмтэн судлаачдын залгамж халааг бэлтгэх зорилгоор зохион байгуулж буй Хэнтий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын нэрэмжит аймгийн Аварга шалгаруулах Гидророботын тэмцээнийг зохион байгууллаа.

Байгалийн ухааны дизайн техниологийн хичээлээр бүтээсэн нийт 14 сумын 1000 гаруй бүтээл дэлгэгдлээ.

Сурагчдын Дүрслэх урлагийн шилдэг бүтээлээр: Өлзийт ЕБС-ийн Э.Нандин-Эрдэнэ, Хэрлэн Лаборатори 1-р сургуулийн Т.Яруусайхан, Хан Хэнтий ЦС-ийн Н.Нямдарьяа,

Дизайн технологийн шилдэг бүтээлч сурагчид: Хэрлэн 4-р сургуулийн Н.Одмаа, Норовлин ЕБС-ийн Б.Мөнгөн-Од, Тэмүүжин ЦС-ийн Т.Сүлд-Эрдэнэ,

Багш: Хэрлэн 1-р сургуулийн Багш Ц.Оргилцэцэг, Өлзийт ЕБС-ийн Г.Баяржаргал, Хэрлэн 1-р сургуулийн багш Ц.Сансармаа,

Урлалын уран хийцтэй бүтээлээр: Хан Хэнтий ЦС-ийн багш Ю.Гангансайхан, Техникийн шинэлэг бүтээлээр: Мөрөн ЕБС-ийн Багш Б.Баяр-Энх

Гидророботын Шилдэг хийцтэй роботоор Тэмүүжин MASTER 2 баг,

Тэмцээний тэргүүн байр Мөрөн сумын ЕБС-ийн HARD-7 баг шилжин явах цомын эзэн болж, 2-р байр Мөрөн сумын ЕБС-ийн TESLA 9876 баг, 3-р байр Өлзийт тосгоны ЕБС-ийн STRONG-1 баг тус тус эзэллээ.

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 8
4 / 50%
4 / 50%