2023.05.30-ны өдөр Хэнтий аймгийн Өсвөрийн сэтгүүлч клубтэй хамтран сурагчдад мэргэжлийн чиг баримжаа олгох, мэргэжил сонголтод нь дэмжлэг үзүүлэх зорилгоор байгууллагуудын үйл ажиллагаатай танилцах “Мөрөөдлийн өртөө-Хишиг өдөр” арга хэмжээг зохион байгуулав.
Арга хэмжээг 2 үе шаттайгаар зохион байгуулсан ба эхний үед Өсвөрийн Сэтгүүлч клубын 40 сурагч, 22 байгууллага дээр өглөөний 09:00-12:00 цагийн хооронд ажилласан.
2 дахь үе: 14:00 цагаас Хурлын даргатай уулзаж ажилласан байгууллагын онцлог тухайн байгууллага сонгож ажилласан тухай сэтгэгдэл, мөн цаашид хамтран ажиллах саналаа илэрхийлсэн.
Сурагчид: Цаашид сурагч солилцоог аймаг, сумдын хооронд хийх, мөн Улаанбаатар хотод Их, Дээд сургууль, лицей сургуулиудын үйл ажиллагаатай танилцах, Хэнтий аймгийн түүхэн дурсгалт газруудаар /аймгийн төвийн/ өртөөчилсөн аялал зохион байгуулахад дэмжлэг үзүүлэхийг хүссэн.
АИТХ-ын дарга Г.Хэрлэнчулуун: Уулзалтын үеэр сурагчдаас гарсан саналыг судалж дэмжиж ажиллахаа илэрхийлсэн ба Монгол улс аймаг орон нутгийн ирээдүйн эзэд болсон хүүхэд багачуудаа зөв хүн болон төлөвших, мэргэжилээ зөв сонгоход нь туслах зорилгоор та хэдийнхээ саналыг дэмжиж энэ ажлыг 3 дахь жилдээ зохион байгуулж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлж, сурлагад нь амжилт хүслээ.