![]()
![]()
“Үндэсний бичиг соёл, номын өдрүүд”-ийг жил бүрийн 5 болон 9 дүгээр сард тэмдэглэдэг уламжлалтай ба Энэ жил "Хүүхэд бүр уншигч" уриатайгаар Хэнтий аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын даргын ивээл дор 33 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдлаа.
![]()
![]()
Уг арга хэмжээний хүрээнд Монгол наадгай, "Шилдэг номын сантай өрх" шалгаруулах уралдаан, Шинэ номын үзэсгэлэн худалаа, "Номын баяр-бидний баяр"гар зургийн уралдаан, Ном хандивлах үйл ажиллагаа, Шилдэг дүрийн парад, "Сонины шаргал хуудаснаа" үзэсгэлэн, 100 уншигчийн өдөрлөг, "Бид номонд дуртай" өдөрлөг, дугуйлангийн сурагчдын яруу найргийн өдөр арга хэмжээ, Хэрлэн 1-р сургуулийн 11-р ангийн сурагч Т.Яруусайханы уран бүтээлийн үзэсгэлэн, 1000 зайрмагны баяр гэх мэт нийт 12 ажил зохион байгуулж, 1300 иргэд хүүхэд залуучууд хамрагдсан юм.
![]()
![]()
Шилдэг номын сантай өрхөөр шалгарсан Я.Батбилэг, Д.Батцэнгэл, " Тэргүүний уншигч Д.Нацагдорж тэмдэгтэн"-ний болзол хангасан Г.Есүй, А.Содномдорж, С.Болорчулуун, Н.Энхийнбилэг, Д.Даваацэцэг, А.Мөнхсаруул, Ц.Энхжин, Г.Эмүжин нартаа халуун баяр хүргэе.





