“ХҮРЭЭЛЭН БАЙГАА ОРЧИНД ЭЭЛТЭЙ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ БА ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ НЬ” УЛСЫН ЗӨВЛӨГӨӨН ХЭНТИЙ АЙМАГТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА
Хүрээлэн буй орчноо хамгаалах бол аялал жуулчлалын салшгүй нэг хэсэг юм. Хэнтий аймаг нь Монгол Улсын төдийгүй дэлхийн хэмжээний түүхэн газар нутаг учир аялал жуулчлалын үйлчилгээ, дэд бүтцийг олон улсын стандартад нийцүүлэн хөгжүүлж, байгалийн болоод түүх соёлын аяллын төрлүүдийг нэгэн зэрэг хөгжүүлэх зорилтыг тавьж, гадаад, дотоодын жуулчдын анхаарлыг татсан түүхэн аялал жуулчлалын бүс нутаг болон хөгжих эхлэл нь тавигдаад байна.
Аялал жуучлалыг дагаад аялагчдын аюулгүй байдал, иргэдийн эрх чөлөө, нөгөө талд Хүрээлэн буй орчны тэнцвэрт байдал, хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлийн тоо нэмэгдэхээр байгааг мэргэжлийн байгууллага бидэнд сануулж байна.
Хэдийгээр түүхэн аялал жуулчлалыг хөгжүүлэх, энэ чиглэлийн бүтээн байгуулалтын цар хэмжээ, төслийн тоо илт нэмэгдэж, иргэдийн амьдралын чанарын өсөлтийг аялал жуулчлалын бүтээгдэхүүн үйлчилгээг өргөжүүлэх замаар нэмэгдүүлэх зорилт чухал байгаа ч хүний үйлдлээс хамаарсан байгаль орчны эсрэг гэмт хэргүүд ихсэж байна.
Энэхүү зөвлөгөөний ач холбогдол, зорилго нь байгаль орчинд ээлтэй, аюулгүй аялал жуулчлалыг хөгжүүлж, энэ төрлийн гэмт хэрэг зөрчлийг бууруулах, урьдчилан сэргийлэх зорилгын дор орон нутагтаа зохион байгуулж байгаа юм.
Зөвлөгөөнд Байгаль орчин, аялал жуулчлалын яам (БОАЖЯ), Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Шүүхийн ерөнхий зөвлөл, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Улсын ерөнхий прокурорын газар, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Цагдаагийн ерөнхий газар, Экологийн цагдаагийн алба, Хил хамгаалах ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар зэрэг гишүүн байгууллагууд болон Хэнтий, Сүхбаатар, Дорнод, Сэлэнгэ аймгийн ГХУСАЗСЗ, Шүүх, Прокурор, Цагдаагийн газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, сумдын Засаг дарга, ИТХ-ын дарга, экологийн асуудал хариуцсан алба хаагчид, бусад байгууллагууд оролцож байна.
Зөвлөгөөнөөс уриалга гарган, холбогдох байгууллагуудад хүргүүлж, хамтарч ажиллах боломжийг тодорхойлох юм.