"2022 оны Шатрын насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах эрэгтэйчүүдийн 60, эмэгтэйчүүдийн 52 дахь удаагийн шигшээ тэмцээн" Эзэн Чингисийн өлгий Хан Хэнтий нутагт 2022 оны 05-р сарын 12-22 өдрүүдэд зохион байгуулагдана.
Өнөөдөр Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Г.Хэрлэнчулуун Монголын Шатрын холбооны ерөнхий Нарийн бичгийн дарга Ц.Батсайхан, МШХ-ны менежер, тэмцээний ерөнхий шүүгч М.Гүрбаяр, Ивээн тэтгэгчээр байгууллага болох Формон Транспорт ХХК-ны Захирал, Хэнтий аймгийн Батширээт сумын уугуул Ж.Одонтуул нарыг хүлээн авч уулзан тэмцээний бэлтгэл ажлын талаар санал солилцлоо.
Энэхүү нэр хүндтэй тэмцээнийг Аймгийн ИТХ-н дарга бөгөөд Аймгийн шатрын зөвлөлийн тэргүүн Г.Хэрлэнчулуун Хэнтий аймгийн төв Чингис хотноо хүлээн авч,зохион байгуулах ажлыг дэмжин ажиллахаар зэхэж байгаа юм.
Хэнтий аймгийн төв Чингис хотноо Монголын шатрын элитүүд хуран чуулж, 2022 оны шатрын Улсын аваргуудаа тодруулах нь ээ…
ТАМИРЧИДДАА АМЖИЛТ ХҮСЬЕ