Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

“МӨРӨӨДЛИЙН ӨРТӨӨ-ХИШИГ ӨДӨР” АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2022-05-31

 

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн Есдүгээр хуралдааны 02 дугаар тогтоолоор 2022 оныг “Хүүхэд хөгжил хамгааллын жил ” болгон зарласантай холбогдуулан Олон улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан  “МӨРӨӨДЛИЙН ӨРТӨӨ-ХИШИГ ӨДӨР” арга хэмжээг зохион байгуулж сурагч хүүхдүүдээс гарсан санал, санаачлагыг ажил хэрэг болгон ажиллах юм.

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь Хэнтий аймгийн Өсвөрийн Сэтгүүлч клубтэй хамтран “Мөрөөдлийн өртөө-Хишиг өдөр” арга хэмжээг 2 дахь жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд сурагчид өөрсдийн сонирхсон хүсэл мөрөөдөл мэргэжлийн дагуу нийт 23 албан байгууллага дээр 57 сурагчид ажилласан юм.

Мөн чөлөөт уулзалт ярилцлага буюу сурагч тус бүр ажилласан байгууллагынхаа онцлог, ажилласан мэргэжлийнхээ чиг үүрэг, тухайн мэргэжлийг эзэмшихэд анхаарах асуудал сэдвээр нээлттэй ярилцлагыг найзуудынхаа дунд зохион байгууллаа.

 

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 3
2 / 67%
1 / 33%