Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ХАМТАРСАН БАГУУДЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

2022-06-15

 

Аймгийн ИТХ-ын есдүгээр хуралдааны 02 дугаар тогтоолоор 2022 оныг “Хүүхэд хөгжил- хамгааллын жил ” болгон зарласантай холбогдуулан Хурлын даргын захирамжаар Хэрлэн сумын 8 багийн хамтарсан багт мэргэжил аргазүйн дэмжлэг үзүүлж, үйл ажиллагаатай танилцах ажил эхэллээ.

Гэр бүл, Хүүхдийн эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх хамтарсан багийн үйл ажиллагаатай танилцах хяналт, дүн шинжилгээ хийх ажлын хэсэг өнөөдөр Хэрлэн сумын 1, 2-дугаар багт ажиллаж Хамтарсан багийн үйл ажиллагаатай танилцан мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэв.

Нэгдүгээр баг нь 3900 гаруй хүн амтай, 750 гаруй айл өрхтэй, 0-18 насны 1100 гаруй хүүхэдтэй.

Хоёрдугаар багийн хувьд 4130 гаруй айл өрхтэй, 0-18 насны 2400 гаруй хүүхэдтэй, 873 өрх нь гэрт амьдардаг бол үлдсэн нь байшинд амьдардаг байна.

Багуудад ажилласан хяналт шалгалт, дүн шинжилгээний тайланг Аймгийн ИТХ-ын хуралдаан, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн хуралдаанд тус тус танилцуулах юм.

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 3
2 / 67%
1 / 33%