Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

#СОНСЪЁ_ЯРИЛЦЪЯ

2022-06-06

 

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас уламжлал болгон зохион байгуулдаг “СОНСЪЁ- ЯРИЛЦЪЯ” өглөөний цайн уулзалтыг Хэрлэн сумын 2-р багийн 60 гаруй  иргэдийн төлөөлөлтэй уулзаж санал бодлыг нь сонсон ярилцлаа.

Уулзалтанд Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Г.Хэрлэнчулуун , Бодлого зохицуулалт, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Г.Болд, Хэрлэн сумын ИТХ-ын дарга Г.Бат-Эрдэнэ нар оролцлоо.

Өглөөний 07.30 цагт уулзан иргэдтэйгээ халуун аньс, кофе уунгаа халуун дотно яриа өрнүүлж энгийн ажилаа явуулж байгаад талархалтай байгаагаа иргэд илэрхийлж байлаа.

Булаг баг нь "ХОГГҮЙ БАГ, ХОГГҮЙ ЭГНЭЭ ГУДАМЖ аянг өрнүүлж "Хөршийн холбоо" байгуулж айл өрхүүдээс 5000 төгрөгийг сар бүр төвлөрүүлж эгнээ гудамж хариуцсан хогны цэвэрлэгчийг ажиллуулахаар иргэдээс саналыг авч айл өрхүүд дэмжсэнээр цэвэрлэгч эгнээ гудамжны цэвэрлэгээг хийдэг байна. Үүний үр дүн гарч багийн өнгө үзэмж сайжирч байгаа  гэхдээ зарим иргэдийн ухамсар муугаас цэвэрлээд цэвэрлээд хогоо ил задгай хаях хандлага их байгаад байна, ахмадууд эмнэлэгт хэвтэх гэхэд сарын дараах оочир авдаг, хувийн эмнэлэгтэй болмоор байна, тэрбум мод үндэсний аянг өрнүүлж айл өрхүүд хашаандаа мод тарьж байгаа гэтэл модны суулгац өндөр ханштай зарах шаардлага байна уу гэх мэтчилэн санал дэвшүүлж байлаа.

Иргэдтэйгээ энгийн уулзаж ярилцан санал бодолоо солилцон иргэдтэй ойр ажиллаж байгаад талархаж байгаагаа илэрхийлж байв.

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 8
4 / 50%
4 / 50%