Хэнтий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ивээл дор зохион байгууллагддаг Ахмадын аймгийн аварга шалгаруулах спортын наадмын нээлт Мөрөн суманд зохион байгуулагдаж Аймгийн ИТХ-ын дарга Г.Хэрлэнчулуун нээж үг хэллээ.
“Ахмад настны тухай хууль”-ийн хэрэгжилтэнд үнэлэлт, дүгнэлт өгөх, Аймгийн ахмадын байгууллагуудын үйл ажиллагааг дэмжин чадавхжуулж, ахмадуудын идэвх, оролцоог сэргээх, нутгийн удирдлагын дэмжлэг оролцоог хангах, “Эрүүл мэнд, хөгжил хөдөлгөөн” дэд хөтөлбөрийг идэвхжүүлэх зорилготой 16 сумын нийт 220 гаруй Ахмадууд хуран цуглалаа.
Аймгийн ахмадын хороо нь хуулиар хүлээсэн үүргээ хангалттай биелүүлж, ахмад настнуудаа нийтийн тээврээр үнэ төлбөргүй зорчуулах, ахмадуудад зориулсан амралт сувилал нэмэгдүүлж, Дархан суманд ахмадын өргөөг шинээр ашиглалтанд оруулж, бусад сумын ахмадын байранд засвар тохижилт, өргөтгөл хийж, техник хэрэгсэл, тоног төхөөрөмжөөр хангаж, бүх сумаа ахмадын байртай болгож, аймгийн ахмадын байранд төрөл бүрийн үйлчилгээг идэвхитэй зохион байгуулж ахмадуудын талархлыг хүлээж байгаа Аймгийн ахмадын холбоог “ШИЛДЭГ АХМАДЫН ХОЛБОО”-гоор шалгаруулж, Монголын ахмадын холбооны “ХҮНДЭТ ӨРГӨМЖЛӨЛ”, мөнгөн шагналаар шагнагдсаныг АИТХ-ын дарга гардуулан өгч баяр дээр нь баяр нэмлээ.
16 сумын 220 гаруй ахмадууд нэгэн дээвэр дор хуран чуулж Хийн дасгал, явган аялал, Софт волейбол, буухиа тэмцээн зэрэг төрлөөр зохион байгуулж аймгийн аваргаа тодруулах нь ээ...
БҮХ АХМАДУУДДАА БАЯР ХҮРГЭЖ, ТЭМЦЭЭНД НЬ АМЖИЛТ ХҮСЬЕ