Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ХАМТАРСАН БАГ БАЯНМӨНХ, САРИГ БАГТ АЖИЛЛАВ

2022-06-16

 

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын захирамжаар Гэр бүл, Хүүхдийн эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх хамтарсан багийн үйл ажиллагаатай танилцах хяналт, дүн шинжилгээ хийх ажлын хэсэг байгуулагдаж Хэрлэн сумын багуудад ажиллаж байгаа бөгөөд өнөөдөр Баянмөнх, Сариг багт ажиллаж Хамтарсан багийн үйл ажиллагаатай танилцан, хяналт дүн шинжилгээ хийж, мэргэжил аргазүйн дэмжлэг үзүүлэн ажиллалаа.э

 

Хамтарсан багийн үйл ажиллагааны үндсэн хавтас бүрдүүлэлт, Кейсийн хувийн хэргийн бүрдүүлэлт, Урьдчилан сэргийлэх арга хэмжээ, Хууль сурталчилах арга хэмжээ, Зохион байгуулсан сургалт, зөвлөгөө, нөлөөллийн ажил, Эрсдэлт нөхцөлд байгаа хүүхэд, гэр бүлийг илрүүлэх арга хэмжээ авсан байдал, Үйлчилгээний нууцлал /нууцын гэрээ байгуулсан эсэх/, Хамтарсан багийн зүгээс хэсгийн ахлагч нартай хамтарч ажилласан байдал, Шинээр санаачлан хэрэгжүүлсэн ажил, үйлчилгээ зэрэг 10 чиглэлээр шалган, заавар зөвлөгөө өгч, мэргэжил аргазүйн дэмжлэг үзүүллээ.

Багуудад ажилласан хяналт шалгалт, дүн шинжилгээний тайланг Аймгийн ИТХ-ын хуралдаан, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн хуралдаанд тус тус танилцуулах юм.

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 3
2 / 67%
1 / 33%