Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

#СОНСЪЁ_ЯРИЛЦЪЯ

2022-06-27

 

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас уламжлал болгон зохион байгуулдаг “СОНСЪЁ- ЯРИЛЦЪЯ” өглөөний цайн уулзалтыг Хэрлэн сумын 1-р багийн 40 гаруй  иргэдийн төлөөлөлтэй уулзаж санал бодлыг нь сонсон ярилцлаа.

 

Уулзалтанд Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Г.Хэрлэнчулуун , Хэрлэн сумын ИТХ-ын нарийн бичгийн дарга З.Энхболд нар оролцлоо.

 

Өглөөний 07.30 цагт уулзан иргэдтэйгээ кофе цай уунгаа халуун дотно яриа өрнүүлж энгийн ажилаа явуулж байгаад талархалтай байгаагаа иргэд илэрхийлж байлаа.

Нэгдүгээр баг нь 3900 гаруй хүн амтай, 750 гаруй айл өрхтэй, 0-18 насны 1100 гаруй хүүхэдтэй.

Багийн иргэд санал бодлоо хэлэхдээ:

Д.Байгальмаа: Хэнтий аймгийн Түрээсийн орон сууцны талаар мэдээлэл өгөөч, багийн иргэд ялангуяа ахмадууд бид Түрээсийн орон сууцанд орох хүсэлтэй байна. Мөн ардын хувьсгалын 100н жилийн ойн медалиар хэр олон хүнийг шагнах вэ?, Аймаг орон нутгийхаа хөгжлийн төлөө залуу халуун насаа зориулсан Ахмадуудаа 100н жилийн ойн медиалаар шагнуулах хүсэлтэй байна.

Иргэн.....: Манай багийн зарим нэр бүхий дэлгүүрүүд архи уудаг иргэдэд зээлээр их үйлчилж байна. Иргэд архидан согтуурах нь их байна. Тэдгээр дэлгүүрүүдийн хажуугаар иргэд явахаар хэл амаар доромжилж байна.

Иргэн.....  Хогны асуудал хүндэлтэй байна. Зарим иргэд ухамсартайгаар ойр орчмынхоо хогийг цэвэрлэдэг ч, зарим нь өөрсдийн хашааны хогийг хажуу айлынхаа хашаа руу шидэх, хашааны ард урд үлдээх зэрэг асуудлууд их байна.

Иргэн Мажигсүрэн: Энд цугласан бүх хүмүүс нэгийгээ танина учир нь багаас зохион байгуулж буй үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог иргэд байна. Залуучууд идэвх санаачлагагүй байна, тэднийг соён гэгээрүүлэх, идэвх оролцоотой болгох, ирээдүй хойч үедээ санаа зовдог, нийгмийн асуудлыг бие даан шийдвэрлэх зэрэг ухамсарт иргэн болгон төлөвшүүлэхэд бодлогоор анхаарах хэрэгтэй байна зэрэг асуудлуудыг хөндөж ажил хэрэгч санал гаргаж байлаа.

Энэ үеэр ИТХ-ын дарга Г.Хэрлэнчулуун: Өнөөдрийн ууллзалт маш үр дүнтэй ажил хэрэгч саналууд гаргаж байгаад талархалтай байна, иргэд төрөөс юм хүлээж суудаг үе ард өнгөрч, өөрсдөө шинийг санаачилж, эрэлхийлж, аливаа зүйлд бид оролцъё гэсэн сэтгэлээтэй болсон байна гэдгийг онцолж байлаа.

 

 

 

 

 

 

 

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 3
2 / 67%
1 / 33%