Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас уламжлал болгон зохион байгуулдаг “СОНСЪЁ- ЯРИЛЦЪЯ” өглөөний цайн уулзалтыг Хэрлэн сумын 3-р багийн 30 гаруй иргэдийн төлөөлөлтэй уулзаж санал бодлыг нь сонсон ярилцлаа.
Уулзалтанд Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Г.Хэрлэнчулуун , Бодлого, зохицуулалт олон нийтийн хэлтсийн дарга Г.Болд нар халуун цай, кофе уунгаа иргэдтэй чөлөөт байдлаар санал бодлыг нь сонсон халуун дотно яриа өрнүүлж энгийн ажилаа явуулж байгаад талархалтай байгаагаа иргэд илэрхийлж байв.
Багийн иргэд санал бодлоо хэлэхдээ:
- Баянмөнхийн цэцэрлэгт хүрээлэнгийн нойлын асуудлыг даруй шийдвэрлэх болон цэвэрлэгээ тохижилтын асуудал шаардлагатай байгааг хэлж эзэнтэй /мал орж мод идэж байна/ болгон хүүхэд хөгшчүүл залуусын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, агаар салхинд гарах сайхан газар бий болгоход анхаарах шаардлагатай.
- Өндөр настны тэтгэвэрт орох гэсэн боловч ажилласан жил хүрэхгүй байна гээд олон жил боллоо, байгууллагын хүнд суртал их байна.
- Хог хаягдлыг ангилах, цэвэрлэгээний менежмент хэрэгжүүлэх.
- Эгнээнд хонхор хотгор маш их байдаг, шороо асгахдаа нүүрс, төмөр, хог ихтэй шороо асгаж машины дугуй хагарах, хог хаягдал ихсгэж байна.
- Ахуй үйлчилгээний газрыг дулаанд холбох.
- Дамжин өнгөрөх, зам дагуух нүүрний эгнээнүүдийг жишиг болгон зосдох, будаж адилхан болгох.
- Аймгийн төвөөр хүнд даацын авто машин явуулахгүй байх зэрэг асуудлуудыг хөндлөө.
Багийн засаг дарга хэлэхдээ: К-27, 28-дугаар байрны авто замын зогсоол, хүүхдийн тоглоомын талбайг тохижуулах зураг төсөвөө гаргаж байгаа, Цэцэрлэгт хүрээлэнгээ бид бүхэн тохижуулж янзлуулан нойлын асуудлаа шийдвэрлэнэ, хамтарч ажиллана гэсэн санал гаргаж байгаа багийнхаа ахмадуудад талархаж байгаагаа илэрхийллээ.