Хэнтий аймгийн нутгийн өөрөө удирдах байгууллагын нэгдсэн уулзалтыг 2021 оны шилдэг Хурлаар шалгарсан Дадал сумын ИТХ-ын ажлын албанаас туршлага судлах, аймаг сумдын Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхыг бэхжүүлэх, хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор Дадал суманд амжилттай зохион байгуулагдлаа.
Уулзалтын үеэр 2021 онд шинэчлэгдэн найруулагдаж мөрдөгдөж эхэлсэн Төрийн албаны тухай хууль, Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэр түүний удирдлагын тухай хууль, Хөдөлмөрийн хуулиудын хэрэгжилтийн талаар саналт хүсэлт, тулгамдаж буй зүйл, хэсэг, заалтын талаар хэлэлцүүлэг зохион байгуулж, гарсан санал хүсэлтийг нэгтгэж Монгол Улсын Их Хурал, Засгийн газар, Төрийн албаны зөвлөлд хүргүүлэхээр ажиллаж байна.
Уулзалтын хүрээнд оролцогчдын мэдлэг оюуныг сорих зорилгоор хуулиудаар АХА тэмцээн, хурд хүч авхаалж самбааг нь сорин оролцогчдыг 5 багт хуваан, 3 төрөлт тэмцээн /холимог гар бөмбөг, олс таталт, дартс/ зохион байгуулж нөхөрсөгөөр өрсөлдлөө.