"МУ-ЫН ГАВЬЯАТ БАГШ" ЦОЛ ТЭМДЭГ ХҮРТСЭН А. ТАРАВЖАВ БАГШИЙН ЦАЙЛЛАГАНД Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Г.Хэрлэнчулуун оролцож хүндэтгэл үзүүлэв.
Хан Хэнтий аймгийн Боловсролын салбарын нэрийн хуудас болсон Олон мянган шавь сурган хүмүүжүүлсэн Хэрлэн 1-р сургуулийн ахмад багш А. Таравжавыг МУ-ын Гавьяат багш цол тэмдэгээр шагнасныг Монгол Улсын ерөнхийлөгч Хэнтий аймагт айлчлах үеэрээ гардуулсан билээ.
Боловсролын цадиг түүх, хүн эрдэнэ, амьд судар, гүн ухаан болсон багш минь урт удаан наслаарай, эрүүл энх саруул сайхныг хүсэн ерөөе...