Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ХЭНТИЙ АЙМГИЙН ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГУУД АЖИЛ ХЭРГИЙН УУЛЗАЛТАА ХИЙВ

2022-07-07

 

            Хуулийн байгууллагуудын ажлын уялдаа, харилцан хамаарлыг тодотгох, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор “ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ САЙЖРУУЛАХ САНАЛ СОЛИЛЦОХ АЖИЛ ХЭРГИЙН УУЛЗАЛ”тыг жил бүр “ХУУЛЬЧДЫН БАЯРЫГ” тохиолдуулан зохион байгуулдаг уламжлалтай.

 

Хэнтий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Аймгийн Прокурорын газартай хамтран зохион байгуулсан тус арга хэмжээнд Хэнтий аймаг дахь Цагдаагийн газар, Шүүхийн шинжилгээний алба, Онцгой байдлын газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Өмгөөлөгчдийн зөвлөл, Мэргэжлийн хяналтын газар зэрэг байгууллагууд хамрагдлаа.

Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, Хуулийн байгууллагуудын ажлын уялдаа холбоог сайжруулах талаар зөвлөлдөн хэлэлцэж, цаашид хэрэгжүүлэх ажлын талаар санал солилцсон юм.

Үүний дараагаар байгууллагууд спортын нөхөрсөг тэмцээн уралдаан зохион байгуулж Гар бөмбөгийн төрөлд:

 НЭГДҮГЭЭР байрыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар,

ХОЁРДУГААР байрыг Цагдаагийн газар,

ГУРАВДУГААР байрыг Прокурорын газар

Дарстын холимог төрөлд НЭГДҮГЭЭР байрыг Шүүхийн шинжилгээний алба, Өмгөөлөгчдийн зөвлөлийн хамтарсан баг

ХОЁРДУГААР байрыг Цагдаагийн газар

ГУРАВДУГААР байрыг Прокурорын газар тус тус шалгарч Өргөмжлөл, мөнгөн шагналаар  шагнагдав.

 

 

.

 

 

 

 

 

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 3
2 / 67%
1 / 33%