Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ХҮҮХДИЙН ХҮСЭЛ ТЭМҮҮЛЛЭЭР НИЙГМИЙГ ӨӨРЧЛӨХ НЬ

2022-09-28

 

 

Хэрлэн сумын ЕБС-уудын Охидын зөвлөлийн төлөөлөллийг Аймгийн ИТХ-ын дарга бөгөөд МЭХ-ны Хэнтий аймаг дахь салбарын тэргүүн Г.Хэрлэнчулуун, БШУГ-ын дарга бөгөөд МЭХ-ны Хэнтий аймаг дахь салбарын тэргүүлэгч С.Мөнх-цэцэг, Аймгийн хүүхдийн элч бөгөөд МЭХ-ны Хэнтий аймаг дахь салбарын тэргүүлэгч Ц.Батжаргал нар хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр хүүхдүүдийн сурах болон амьдрах орчинд тулгамдаж буй асуудлуудыг чөлөөтэй илэн далангүй ярилцав.

Үүний үр дүнд ЕБС-уудад Охидын өрөө байгуулах, Сургуулийн орчинд бие биедээ зөв үлгэр дуурайлал, манлайллыг бий болгох зэрэг олон асуудлыг хамтран зохион байгуулахаар шийдвэрлэлээ

Мөн цаашлаад Хөвгүүдийн зөвлөл, Эцэг эхийн төлөөлөлтэй уулзахаар төлөвлөөд байна.

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 8
4 / 50%
4 / 50%