Хэнтий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Бодлого зохицуулалт иргэд олон нийтийн хэлтсийн дарга Г.Болд аймгийн Политехникийн коллежийн хичээлийн шинэ жилийн нээлтэнд оролцож багш сурагчдад баяр хүргэлээ.
Нээлтийн үеэр Эзэн Богд Чингис хааны суу алдар, агуу их түүхэн үйл хэргийг сурвалжлан судлах, түгээн дэлгэрүүлэх, эрхэмлэн дээдлэх, алдаршуулан мөнхжүүлэх, төрт ёсны үнэт өвийг бэхжүүлэх, эв эеийг бататгах үүднээс Чингис хааны эш хөргийг хүндэтгэн залж Ерөнхийлөгчийн зарлагыг сонордууллаа.
Политехникийн коллеж нь нийт 75 багш ажилчид, 596 суралцагчтай энэ хичээлийн шинэ жилээ эхэллээ.