УИХ-аас баталсан хуулийн дагуу 1998 оноос эхлэн жил бүрийн 9-р сарын 10-ныг #улс_төрийн_аймшигт_хэлмэгдүүлэлтэнд өртөж хохирсон олон мянган хүний #гэгээн_дурсгалыг_хүндэтгэх өдөр болгосон юм.
Энэ жил тус өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх #27_дахь жил, хэлмэгдэгсдийг санан дурсах, тэдний гэгээн дурсгалыг мөнхжүүлэх #85_дахь жил тохиож байгаа билээ.
Үүнтэй холбогдуулан Аймаг, сумын удирдлагууд Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэж цэцэг өргөв. Энэ өдөр Хэлмэгдэгсдийн үр хүүхдүүдийн төлөөлөлд Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас гарын бэлэг гардуулж, хүндэтгэл үзүүлэн, тэдний санал хүсэлтийг сонссон юм.
2019-2022 онд Аймгийн Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комисс, төв комисстой хамтран нийт 91 хүний 4тэрбум 325 сая төргрөгийн нөхөх олговрыг олгоод байна.
Хар бараан өнгөөр түүхэнд тэмдэглэгдсэн энэ улс төрийн хэлмэгдүүлэлтэд Манай аймгийн Дадал, Биндэр, Батширээт /буриад/ сумыг голлон нилээдгүй сумдыг хамарсан Ж.Лхүмбийн гэх 317 хүнийг улс төрийн хилс хэрэгт хэлмэгдүүлсэн явдал бол манай аймаг, зүүн бүс нутгийн айл өрхөд томоохон эмгэнэл, гай барцад авчирсан юм. Дашрамд дурьдахад Монгол улсын Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах комиссоос гаргасан мэдээгээр 1922-1990 он хүртэлх хугацаанд хэлмэгдсэн хүний тоо 37 мянга гаруй байснаас 30 мянга нь хилс хэрэгт гүтгэгдсэн болохыг нь тогтоон цагаатгажээ. Хэлмэгдүүлэлтийн үеэр монголын насанд хүрсэн эрэгтэйчүүдийн 10.9 хувь, нийт ард түмний таван хувь нь өртсөн гэдэг. Түүхийн хуудаснаа томоос том хар толбо болон үлдсэн гашуун дурсамж 1921 онд "Саж ламын хэрэг" гэгчээр эхэлсэн гэж түүхчид үздэг.
“Халуун итгэл цөхөрсөн
Хатан зүрх шархирсан
Хар дарсан жилүүдийг
Хамаг Монголчууд бүү мартаг"