Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ХЭНТИЙ АЙМАГ ШАТРЫН СПОРТЫГ ХӨГЖҮҮЛНЭ

2022-09-26

 

Оюунлаг Хэнтийчүүдийг олноор бий болгоё хөтөлбөрийн хүрээнд Өглөөний цайн уулзалтыг Шатар сонирхогч хүүхдүүдийн төлөөлөл, Аймгийн Шатрын холбооны багш дасгалжуулагчид, боловсон хүчин бэлтгэж байгаа субьект нь  болох Сургуулийн захирал, Цэцэрлэгийн эрхлэгч нарыг урин ярилцлаа.

Аль болох хүүхдийг шатраар багаас нь хичээллүүлэх нь илүү үр дүнтэй байдаг. 5-6 нас, 7-9 настай хүүхдүүдэд зэрэг хичээл заахад 5-6 настай хүүхдүүдийн ухаан нь хурдан задардаг.

Хэрлэн сумын хэмжээнд Сургууль, Цэцэрлэгүүдэд 30-50 хүүхдүүд шатрын дугуйланд хамрагддаг хэдий ч багш дасгалжуулагч цөөн байдаг цаана нь олон хүүхдүүд хамрагдаж чадалгүй хоцордог байна.

Аймгийн шатрын холбоо, клубүүд Сургууль, цэцэрлэгүүдэд лекц яриа таниулга хийж хариуцан ажиллах багш дасгалжуулагчдыг бэлтгэхэд хамтран ажиллана гэдгээ илэрхийлэв.

Аймгийн ИТХ-ын дарга, Аймгийн шатрын холбооны тэргүүн Г.Хэрлэнчулуун хэлэхдээ: Шатар тоглох нь хүүхдийн оюун санааны үйл ажиллагаа, ухамсарын хүрээг ихээхэн өргөжүүлж, логик, дүн шинжилгээ хийх, шийдвэр гаргах, өрсөлдөгчийн хариу үйлдэл, дараагийн алхамыг тооцоолоход сургаж, уран сэтгэмжийг хөгжүүлж, төрөлхийн бүтээлч авьяасыг нь үржүүлдэг. Тиймээс энэхүү уулзалтыг соргогоор хүлээн авч, ажил хэрэг болгон хэрэгжүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.

Хэнтий аймагт шатрын спортыг хөгжүүлэх нийтийн анхааралд аваачих Хөтөлбөр төлөвлөгөөтэй ажиллах нь зүйтэй гэж талууд санал нэгдлээ.

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 8
4 / 50%
4 / 50%