Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ТӨРИЙН БАЙГУУЛЛАГА АЛИВАА БАЯР ЁСЛОЛ, ХҮЛЭЭН АВАЛТАНД 18-ААС ДЭЭШ ХУВИЙН ХАТУУЛАГТАЙ ЭТИЛИЙН СПИРТ АГУУЛСАН СОГТУУРУУЛАХ УНДААГ ХЭРЭГЛЭХИЙГ ХОРИГЛОЛОО

2022-09-30

 

      

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Арвангуравдугаар хуралдаанаар хоёр дахь асуудал буюу Архи, согтууруулах ундааны талаар авах зарим арга хэмжээний тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг, “Архидалтгүй Хэнтий” хөтөлбөрийн хүрээнд Хэнтий аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа нийт Төрийн байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдээс зохион байгуулах албан ёсны баяр, ёслол, хүлээн авалт, хүндэтгэлийн ёслолд (18-аас дээш хувийн хатуулагтай этилийн спирт агуулсан согтууруулах ундаа) өндөр хатуулагтай этилийн спирт агуулсан архи, согтууруулах ундааг хэрэглэхийг хориглолоо.

Мөн (18-аас дээш хувийн хатуулагтай этилийн спирт агуулсан согтууруулах ундаа) өндөр хатуулагтай этилийн спирт агуулсан архи, согтууруулах ундааг хэрэглэхгүй байхыг нийт иргэддээ уриаллаа.

АРВАНГУРАВДУГААР ХУРАЛДААН🇲🇳🇲🇳🇲🇳

 

 

 

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 8
4 / 50%
4 / 50%