Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ХЭНТИЙ АЙМГИЙН ХЭРЛЭН СУМЫН 5-Р ЦЭЦЭРЛЭГИЙН 60 ЖИЛИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА

2022-09-30

 

Хэрлэн сумын 5-р Цэцэрлэгийн түүхт 60 жилийн ойн Дурсамж уулзалт зохион байгуулагдлаа.

Тус уулзалтанд Аймгийн ИТХ-ын дарга Г.Хэрлэнчулуун, тус багаас сонгогдсон Төлөөлөгчид Ч.Батгэрэл, П.Энхжаргал нар оролцлоо.

Энэ үеэр Хөдөлмөрийн гавъяаны Улаан тугийн одонгоор ахмад эрхлэгч Д.Бибиш, Алтангадас одонгоор ахмад эрхлэгч Б.Батцэцэг, багш Ц.Энхцэцэг, Боловсролын тэргүүний ажилтан цол тэмдгээр ахмад ажилтан Н.Долгорсүрэн, ахмад багш Л.Дэлгэрмаа нар шагнагдсаныг Аймгийн ИТХ-ын дарга Г.Хэрлэнчулуун гардуулан өгч баяр хүргэлээ.

Тус цэцэрлэг нь 1984 онд “УЛСЫН ТЭРГҮҮНИЙ ” цэцэрлэг, 2005 онд “УЛСЫН ТЭРГҮҮНИЙ” цэцэрлэг, батламж, 2005 онд ”ШИЛДЭГ МЕНЕЖМЕНТТЭЙ ЦЭЦЭРЛЭГ”-ээр шагнагдаж байжээ.

Энэ хичээлийн жилд 6 бүлэгт 154 хүүхдийг хүлээн авч 60 дахь жилдээ 24 багш ажилчидтайгаар СӨБ-ыг амжилттай олгож байна.

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 8
4 / 50%
4 / 50%