Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас уламжлал болгон зохион байгуулдаг “СОНСЪЁ- ЯРИЛЦЪЯ” өглөөний цайн уулзалтыг Хэрлэн сумын 4-р багийн 20 гаруй иргэдийн төлөөлөлтэй уулзаж санал бодлыг нь сонсон ярилцлаа.
Уулзалтын эхэнд Аймгийн ИТХ-ын дарга Г.Хэрлэнчулуун аймаг орон нутгаас гаргаж буй бодлого шийдвэр, тогтоолын хэрэгжилтийн талаар иргэдэд танилцуулан ярилцаж, иргэд ч мэдэхийг хүссэн асуултынхаа хариултыг авч байгаадаа талархаж байв.
Үргэлж ширээний ард суугаад ажлаа явуулах биш Өглөөний 07.30 цагт уулзан иргэдтэйгээ халуун аньс, кофе уунгаа халуун дотно яриа өрнүүлж энгийн ажилаа явуулж байгаад талархалтай байгаагаа иргэд илэрхийлж байсан юм.
Иргэдээс: -4-р багт Хүүхэд залуучууд болон ахмад настангууд цаг заваа зөв өнгөрөөх газар байдаггүй, Баянмөнхийн цэцэрлэгт хүрээлэн шиг томоохон цогцолбор бий болгож болох уу?
-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ дэмжих хэрэгтэй, Манай багт хөдөлмөр эрхлэх чадвартай мундаг хүмүүс байдаг...
-Тэтгэвэртээ гарсан ахмадууд гэртээ дэмий суух нь зохимжгүй байна, олон нийтийн ажилд хамруулж, ажилтай цалинтай байлгавал нутаг орондоо ч, өөрсдөд нь ч хэрэгтэй болов уу? Зэрэг асуудал дэвшүүллээ.
Хэрлэн 4-р багийн хувьд 2400 га талбайтай, 5500 хүн амтай, 1400 гаруй өрхтэй /давхардсан тоогоор/, 50 хувь нь орон сууцанд, 50 хувь нь гэр хороололд амьдардаг байна. 5124 толгой малтай, Мянгат малчин-7, Сумын аварга малчин-4, Аймгийн аварга малчин-1 байдаг байна.
Тухайн баг нь сар бүрийн 15-нд тогтмол Залуучуудаа хүлээн авч уулзан тэдний үзэл бодол, санал санаачлагыг сонсон ярилцаж гарц гаргалгаа шийдэл харж ярилцдаг байна.
Иргэдтэйгээ энгийн уулзаж ярилцан санал бодолоо солилцон иргэдтэй ойр ажиллаж байгаад талархаж байгаагаа тус багийн иргэд илэрхийлж байв.