НҮБ 2012 оноос эхлэн жил бүрийн 10 дугаар сарын 11-ний энэ өдрийг “Олон улсын охидын өдөр” буюу “Олон улсын охидын эрхийг хамгаалах өдөр” болгон тэмдэглэсээр иржээ.
Энэ өдрийн гол зорилго нь охидод тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх, тэдний эрхийг хамгаалах, тэдэнд боловсрол эзэмшүүлэхэд анхаарлаа хандуулах, охидын эрхийн талаарх олон нийтийн ойлголтыг нэмэгдүүлэхэд оршдог байна.
Үүний хүрээнд Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газраас "ХҮЧИРХЭГ ОХИД-ИРЭЭДҮЙН ЭЗЭД” өдөрлөгийг зохион байгуулж Аймгийн ИТХ-ын дарга Г.Хэрлэнчулуун нээлтэнд оролцож баяр хүргэлээ.
Тус өдөрлөгт “Охидын шивнээ” өсвөр насны охидуудад зориулсан эмэгтэйчүүдийн эмчийн зөвлөгөө, ярилцлага “Биеэ авч явах соёлд суралцах нь" сургалт
“Сэтгэл хөдлөлөө удирдах чадвараа хөгжүүлэх нь” сэтгэл зүйчийн зөвлөгөө, чөлөөт ярилцлага, хэлэлцүүлэгийг зохион байгуулсан юм.