Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН АРВАНДӨРӨВДҮГЭЭР ХУРАЛДААН БОЛЛОО

2022-11-02

 

                  Аймгийн ИТХ-ын ээлжит 14-дүгээр хуралдаан /2022.11.03/ танхимаар 22, цахимаар 7 төлөөлөгч оролцож 74,5 хувийн ирцтэйгээр хуралдлаа.

                  Хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын Үндэсний зөвлөлийн үйл ажиллагаа, бодлого чиглэлийг хэрэгжүүлэх зорилгоор Хэнтий аймагт Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн салбар зөвлөл-ийг шинэчлэн байгуулсан бөгөөд даргаар Аймгийн Засаг дарга,Нарийн бичгийн даргаар Боловсрол, шинжлэх ухааны газрын эх хэлний судлагдахуун хариуцсан мэргэжилтэн, гишүүдээр Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга, Аймгийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга, Аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн Бодлогын хэлтсийн дарга, Хэрлэн сумын Засаг дарга, Архивын тасгийн дарга, Стандарт, хэмжил зүйн хэлтсийн дарга, Насан туршийн боловсрол төвийн Захирал, Аймгийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн хэвлэл, мэдээлэл, олон нийтийн асуудал хариуцсан мэргэжилтэн, Өндөрхаан телевизийн Захирал, Хэнтий аймгийн Худалдаа аж үйлдвэрийн танхимын дарга, Хэрлэн Лаборатори 1 сургуулийн Монгол хэл, уран зохиолын багш зэрэг нийт 15 хүний бүрэлдэхүүнтэйгээр батлав.

Газрын тосны хайгуулын талбайд хайгуул хийх тухай асуудлыг Сумдын саналыг үндэслэн мөн Хэнтий аймаг түүхэн аялал жуулчлалын бүс нутаг болох зорилтынхоо дагуу Үндсэн хуулийн 62 дугаар зүйлийн 62.2 дахь хэсэг, Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэг, Газрын тосны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7, 4.1.8 дахь хэсэг, 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсгийг тус тус үндэслэн “татгалзсан” саналыг харгалзан үзэж Төлөөлөгчид дэмжих боломжгүй дүгнэлт гаргалаа.

ХЭНТИЙ-ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 8
4 / 50%
4 / 50%