Хэнтий аймгийн Хурлын байгууллагын 30 жилийн ойн нэрэмжит 2023 оны Идэрчүүдийн шигшээ баг, хүүхдийн спортын их наадамд оролцох баг тамирчдыг сонгон шалгаруулах волейболын тэмцээнийг Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Хэрлэн сумын ИТХурал, аймгийн БТСГазар, аймгийн Волейболын холбоо хамтран зохион байгуулж байна.
Тэмцээн өнөөдөр эхэлж аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга нээж үг хэлж баг тамирчид дасгалжуулагчдад баяр хүргэж спортын амжилт хүслээ.
Тэмцээнд нийт 10 сум, 11 сургууль, 37 багийн 444 шилдэг тамирчин, 20 гаруй багш дасгалжуулагчидын хамт цуглаж хурд хүч авхаалж самбаагаараа өрсөлдөхөөр Хан Хэнтий нутгийн дээвэр дор хуран чууллаа.
Нээлтийн үеэр Монголын Волейболын Холбооны Хэнтий аймгийн салбар зөвлөлийн тэргүүн, Багануур ХК-ний гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Д.Түвшинжаргал “Хаан бөмбөг” хөтөлбөрийн саналыг Аймгийн ИТХ-ын дарга Г.Хэрлэнчулуунд гардуулан өгч хамтран ажиллахыг хүслээ.
Мөн Волейболын спортын 1-р зэргийн үнэмлэхийг Хэрлэн сумын Лабаротори 1-р сургуулийн сурагч Э.Сүхбат, Э.Эрмүүнтөгөлдөр, Э.Оюунсувд Биндэр сумын ЕБС-ийн сурагч З.Тамиртуяа, Дадал сумын ЕБС ийн сурагч А.Нандин-Эрдэнэ, М.Эрхэс, Т.Дөлгөөнтамир, Э.Нандинзаяа, н.Хуланхатан нарт гардуулан өгч спортын амжилт хүслээ.