Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

#ЦОМЫН_ТӨЛӨӨХ_ЦОЛГҮЙ_БӨХЧҮҮДИЙН_ҮНДЭСНИЙ_БӨХИЙН_БАРИЛДААНЫ ХҮЧТЭН ТОДОРЛОО

2022-11-27

 

Улс тунхагласны 98 жилийн ой, Монгол бахархлын өдөрт зориулсан Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 30 жилийн ойн нэрэмжит #ЦОМЫН_ТӨЛӨӨХ_ЦОЛГҮЙ_БӨХЧҮҮДИЙН_ҮНДЭСНИЙ_БӨХИЙН_БАРИЛДААН 2022 оны 11-дүгээр сарын 26-ны өдөр Хэнтий аймгийн Биеийн тамир спортын газрын А зааланд зохион байгуулагдлаа.

Тэмцээнд нийт 9 сумын 40 гаруй бөхчүүд оролцож хүч бяраа сорьсоноос Батноров сумын харьяат А.Эрдэнэмандал түрүүлж, Хэрлэн сумын харьяат А.Мөнхбаяр үзүүрлэж, Баян-Адарга сумын харьяат О.Батхүү, О.Чанцалваань, Батноров сумын харьяат Э.Сүхмөнх, Н.Баяржаргал, Мөрөн сумын харьяат Ш.Баатардорж, Батноров сумын харьяат Г.Төгөлдөр нар шөвгөрч, тусгай шагналаар Бэрх хотын харьяат Г.Отгонбаяр, Батноров сумын харьяат Г.Төгөлдөр нар тус тус шалгарч хүч бяраа сорьлоо.

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 3
2 / 67%
1 / 33%