Хэнтий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 30 жилийн ойн нэрэмжит гар бөмбөг, шатрын тэмцээн 2022 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа.
Тэмцээнд Аймаг, сумдын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, нарийн бичгийн дарга, Аймгийн хурлын Төлөөлөгчид хамрагдаж Гар бөмбөгийн тэмцээнд Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч Г.Тайванжаргал ахлагчтай баг тамирчид Тэргүүн байр “ЦОМ” /өргөмжлөл, мөнгөн шагнал/, Дэд байрыг /өргөмжлөл, мөнгөн шагнал/ Батноров сумын ИТХ-ын нарийн бичгийн дарга Ц.Алтанзул ахлагчтай баг тамирчид, Гутгаар байрыг /өргөмжлөл, мөнгөн шагнал/ Аймгийн ИТХ-ын Төлөөлөгч Б.Амгаланбат ахлагчтай баг тамирчид тус тус шалгарч хурд хүч авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө.
Шатрын тэмцээнд оюун ухаан мэдлэг ур чадвараараа манлайлж Тэргүүн байранд Баян-Адарга сумын ИТХ-ын нарийн бичгийн дарга Г.Чулуунсайхан, Дэд байранд АИТХ-ын Хурлын ахлах мэргэжилтэн Б.Нарангарав, Гутгаар байранд Баян-Адарга сумын ИТХ-ын дарга Д.Өлзийсайхан нар тус тус шалгарлаа.