Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

НУТГИЙН ИРГЭД АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ ЭРХЛЭХ БОЛОМЖ БҮРДЭНЭ.

2022-11-02

 

Хэнтий аймаг түүхэн аялал жуулчлалын бүс нутаг болж байгаатай холбогдуулан нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор “Нитаж” номын зохиолч, Нутгийн иргэдэд чиглэсэн Аялал жуулчлалын сургагч багш Ч.Оюундэлгэр, гүйцэтгэх захирал Я.Нарангэрэл, хөгжлийн зөвлөх Маркус Пеш нар Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн Хурлын дарга Г.Хэрлэнчулуунтай уулзаж санал бодлоо солилцлоо.

Иргэдийн аялал жуулчлалын боловсролыг дээшлүүлэх, нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлалын суурь мэдлэгийг олгох, гадаад болон дотоодын жуулчдыг ирэхэд тулгамдаж буй асуудал юуг анхаарах талаар ярилцсан юм.

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 8
4 / 50%
4 / 50%