Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

“НОГООН ГЭРЭЛ - ЦАГААН ШУГАМ 2022” ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2022-11-18

 

Хэнтий аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2022 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын ивээл дор жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг НОГООН ГЭРЭЛ - ЦАГААН ШУГАМ 2022 тэмцээн өнөөдөр амжилттай зохион байгуулагдлаа.

Хүүхдийг зам тээврийн хэрэг, ослоос урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөнд оролцох зөв дадалд сургах, аюулгүй байдлаа хэрхэн хангах талаар хууль, эрхзүйн мэдлэг олгох, тэдний эцэг, эх, асран хамгаалагч нарын үүрэг хариуцлагыг сайжруулах, сургуулийн багш, нийгмийн ажилтнуудын оролцоог нэмэгдүүлэх зорилгоор Аймгийн ИТХ-ын дэргэдэх ГХУСАЗСЗөвлөл, аймгийн Цагдаагийн газартай хамтран зохион байгууллаа.

Тэмцээнд Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 сургуулийн нийт 48 сурагч оролцож хурд хүч авхаалж самбаагаа сорьж өрсөлдсөнөөс НЭГДҮГЭЭР байрыг 1-р сургуулийн “Лаборатори Полицэ” баг, хоёрдугаар байрыг Тэмүүжин цогцолбор сургуулийн "Тэмүүжин" баг, гуравдугаар байрыг 4-р сургуулийн “Авто лидэр” баг тус тус шалгарлаа.

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 3
2 / 67%
1 / 33%