Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ҮГИЙН ЖИРЭМ БҮТЭЭЛЧ УНШЛАГА, ИЛТГЭЛИЙН УРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА.

2022-11-27

 

Эзэн Чингис хааны мэндэлсэний 860 жил, Монгол Улсын нутгийн удирдлагын 100 жилийн ой, Хэнтий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 30 жилийн ойн нэрэмжит “ҮГИЙН ЖИРЭМ” бүтээлч уншлага, илтгэлийн уралдаан өнөөдөр эхэллээ.

Уралдаанд Хэрлэн сумын Ерөнхий боловсролын 4 сургууль, 8 сум, 2 тосгоны 23 багийн 70 гаруй сурагчид оролцож “Чингис хаан ба дэлхийн их амар амгалан” сэдвээр өрсөлдөн оюун ухаанаа сорьж байна.

Улс үндэснийхээ тусгаар тогтнол, үнэ цэнийг шинжлэн судлах, өв соёл, ёс уламжлалаа дээдлэх, түгээн дэлгэрүүлэх, эрдэм номыг эрхэмлэн суралцахад уриалах зорилгоор зохион байгуулагдаж байна.

Уралдааны шүүгчээр Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга С.Бат-Эрдэнэ, Аймгийн Боловсрол шинжлэх ухааны газрын дарга С.Мөнхцэцэг, Боловсрол шинжлэх ухааны газрын Эх хэлний судлагдахуун хариуцсан мэргэжилтэн Ж.Мөнхчимэг нар ажиллаж байгаа юм.

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 8
4 / 50%
4 / 50%