Монгол Улсын Нутгийн удирдлагын 100 жилийн ой, Хэнтий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 30 жилийн ойн баярын Хүндэтгэлийн хурал зохион байгуулагдаж аймаг орон нутгийг удирдаж байсан үе үеийн Хурлын дарга, Засаг дарга нар, сумдын Хурлын дарга, нарийн бичгийн дарга, Засаг дарга, Аймгийн ИТХ-ын Төлөөлөгчид оролцлоо.
Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн 222 дугаар зарлигаар Хэнтий аймгийн нэр бүхий иргэдийг Төрийн дээд одон медалиар шагнан урамшуулж баяр хүргэлээ.
ҮЕ ҮЕИЙН ХУРЛЫН БАЙГУУЛЛАГАД АЖИЛЛАЖ БАЙСАН ОДОО АЖИЛЛАЖ БАЙГАА НИЙТ АЖИЛТАН АЛБАН ХААГЧИДДАА 30 ЖИЛИЙН ОЙН БАЯР ХҮРГЬЕ