Хэнтий аймаг дахь Цагдаагийн газрын дарга шинээр томилогдсон Тасгийн дарга нарын хамт Аймгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга бөгөөд Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Г.Хэрлэнчулуунтай уулзлаа.
Уулзалтаар аймгийн гэмт хэрэг зөрчил болон цаг үеийн нөхцөл байдлын талаарх мэдээллийг танилцуулж, Аймгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Г.Хэрлэнчулуун цаашид хэрхэн хамтран ажиллах, байгууллагуудын ажлын уялдаа холбоог сайжруулах, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх таслан зогсоох тал дээр хамтран ажиллах талаарх санал солилцов.