Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗАР НУТГИЙН ХАМГААЛАЛТЫН МЕНЕЖМЕНТИЙГ САЙЖРУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР САНАЛ СОЛИЛЦОХ ЗҮҮН БҮСИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА.

2023-06-08

 

Зүүн бүсийн тусгай хамгаалалттай газар нутгийн тулгамдаж буй асуудлууд, менежментийн үр ашигт байдлын талаар нэгдсэн ойлголтыг бий болгох, зорилгоор “Байгаль хамгааллын байнгын санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд зүүн бүсийн ТХГН-ийн менежментийг сайжруулах чиглэлээр авч хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэлийг талуудын оролцоотой тодорхойлох хэлэлцүүлэг зохион байгуулагдаж байна.

Хэлэлцүүлгийг Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Г.Хэрлэнчулуун нээж оролцогчдод амжилт хүслээ.

Хэлэлцүүлэгт БОАЖГ, Хэнтий аймгийн ИТХ, ЗДТГ, усны сав газрын захиргаа,  УЦУОШГ, ХХААГ, ГЗББХБГ, ТББ, Зүүн бүсийн ТХГН-ийн Хамгаалалтын захиргаадын дарга, мэргэжилтэн, байгаль хамгаалагч нар, ТХГН-ийн орчны бүсийн сумдын засаг захиргаа, малчдын төлөөлөл нийт 60 гаруй хүмүүс оролцож байна.

Хэлэлцүүлгээс гарсан гарсан санал, зөвлөмж нь “Байгаль хамгааллын байнгын санхүүжилт хөтөлбөр”-ийн агуулга, хамрах хүрээ, үйл ажиллагааны чиглэлийг тодорхойлж, төлөвлөлтийн үе шатны баримт бичигт тусгахад хувь нэмэр оруулах юм.

 

 

 

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 8
4 / 50%
4 / 50%