Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын ивээл дор зохион байгуулагдах Шатар сонирхогчдын 2022 оны аймгийн аварга шалгаруулах хагас шигшээ шатны тэмцээн 2022 оны 12 дугаар сарын 17, 18-ны өдрүүдэд бүх аймаг болон Нийслэлд нэгэн зэрэг зохион байгуулагдана.
Тэмцээнд сум бүрд зохиогдсон анхан шатны тэмцээнээс шалгарч, эрх авсан 2 эрэгтэй, 1 эмэгтэй шатарчид тус тус хамрагдах юм.
Жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг хүндэтгэл, оролцоо ихтэй энэхүү тэмцээн 2016 оны 12 дугаар сарын 10-ны 9 цагт аймгийн "Иргэний танхим"-д эрэгтэйчүүдийн, Хэрлэн сумын "Иргэний танхим"-д эмэгтэйчүүдийн ангиллаар болох тул шатар сонирхогч, иргэд та бүхэн тэмцээнд оролцож, үзэж сонирхохыг хүсч, урин залж байна.