Зүүн бүсийн тусгай хамгаалалттай газар нутгийн тулгамдаж буй асуудлууд, менежментийн үр ашигт байдлын талаар нэгдсэн ойлголтыг бий болгох, зорилгоор “Байгаль хамгааллын байнгын санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд зүүн бүсийн ТХГН-ийн менежментийг сайжруулах чиглэлээр авч хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэлийг талуудын оролцоотой тодорхойлох хэлэлцүүлэг зохион байгуулагдаж байна.
Хэлэлцүүлгийг Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Г.Хэрлэнчулуун нээж оролцогчдод амжилт хүслээ.
Хэлэлцүүлэгт БОАЖГ, Хэнтий аймгийн ИТХ, ЗДТГ, усны сав газрын захиргаа, УЦУОШГ, ХХААГ, ГЗББХБГ, ТББ, Зүүн бүсийн ТХГН-ийн Хамгаалалтын захиргаадын дарга, мэргэжилтэн, байгаль хамгаалагч нар, ТХГН-ийн орчны бүсийн сумдын засаг захиргаа, малчдын төлөөлөл нийт 60 гаруй хүмүүс оролцож байна.
Хэлэлцүүлгээс гарсан гарсан санал, зөвлөмж нь “Байгаль хамгааллын байнгын санхүүжилт хөтөлбөр”-ийн агуулга, хамрах хүрээ, үйл ажиллагааны чиглэлийг тодорхойлж, төлөвлөлтийн үе шатны баримт бичигт тусгахад хувь нэмэр оруулах юм.