Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

“УНШИХ БА ТОО БОДОХ ЧАДВАРЫГ ХӨГЖҮҮЛЭХ АРГА ЗҮЙ” САЙН ТУРШЛАГЫГ ТҮГЭЭН ДЭЛГЭРҮҮЛЭХ БАГА АНГИЙН БАГШ НАРЫН АЙМГИЙН ЗӨВЛӨГӨӨНИЙ ШИЛДГҮҮД ШАЛГАРЛАА.

2023-06-05

 

“УНШИХ БА ТОО БОДОХ ЧАДВАРЫГ ХӨГЖҮҮЛЭХ АРГА ЗҮЙ” аймгийн зөвлөгөөн 2023 оны 6 дугаар сарын 05-ны өдөр Хэнтий аймагт амжилттай зохион байгуулагдаж өнөөдөр шилдгүүдээ шалгаруулав.

Боловсролын чанарын шинэчлэл төслийн хүрээнд бага ангийн сурагчдын уншиж ойлгох болон математикийн суурь чадварыг оношлох, хөгжүүлэх арга зүйг хэрэгжүүлсэн сайн туршлагыг илрүүлэх, түгээн дэлгэрүүлэх зорилгоор зохион байгуулагдсан тус зөвлөгөөнд ЕБС бүрээс шалгарсан 24 сумын 50 бага ангийн багш нар хамрагдлаа.

Энэ үеэр Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын “ СҮЛД” тэмдэгээр:

 Дадал сумын ЕБС-ийн бага ангийн багш Ц. Энхзаяа, Д.Байгалтуяа,

Хэрлэн 1 лаборатори сургуулийн бага ангийн багш Ү.Жаргалцэцэг,

ХАН ХЭНТИЙН ХҮНДЭТ ТЭМДГЭЭР:

 Батноров сумын ЕБС-ийн бага ангийн багш Н.Наранцэцэг,

Хэрлэн 1 лаборатори сургуулийн бага ангийн багш Г.Отгон ,

 ХАН ХЭНТИЙН АЛДАРТАН ТЭМДГЭЭР:

 Дархан сумын ЕБС-ийн бага ангийн багш Д. Бадамцэцэг,

ТЦС-ийн бага ангийн багш Д. Ундарьяа,

“EGRA-2023 ШИЛДЭГ БАГШ” -аар:

 ТЦС-ийн бага ангийн багш Д.Цэнгэл, Х.Ариунтуяа,

Баян-адарга сумын ЕБС-ийн бага ангийн багш Э.Баярмаа, Э.Ариунжаргал, Баянмөнх сумын ЕБС-ийн бага ангийн багш С.Гангамөрөн,

Биндэр сумын ЕБС-ийн бага ангийн багш Б.Мөнгөнчимэг, Ш.Уянга,

Хэрлэн-1 лаборатори сургуулийн бага ангийн багш О.Ууганцэцэг,

Цэнхэрмандал сумын ЕБС-ийн бага ангийн багш Ж.Мандах,

“EGMA-2023 ШИЛДЭГ БАГШ”-аар Д.Лхагвахатан, С.Мөнхсүлд,

Дархан сумын ЕБС-ийн бага ангийн багш Б.Нэргүй нар тус тус шалгарч Цом мөнгөн шагналаар, БШУГ-ын зүгээс Хэрлэн 4 ЕБС-ийн бага ангийн багш Э.Баярмандах, Биндэр сумын ЕБС-ийн бага ангийн багш Э.Сувдмаа, Хан Хэнтий ЦС-ийн Э.Амартогтох, Хэрлэн 1 ЕБС-ийн Солонгожаргал, Жаргалтхаан сумын ЕБС-ийн бага ангийн багш Д.Баямадорж нарыг батламж, мөнгөн шагналаар шагнав. Аймгийн багш нараа “ Судлаач багш”-ийн байр сууринд манлайлан ажилласан нийт багш нартаа халуун баяр хүргэе.

 

 

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 8
4 / 50%
4 / 50%