“Шидйвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих нь ” төслийн хүрээнд Эмэгтэйчүүд нэгдэж хамтарч ажиллаж чадна гэдгийг ойлгуулж, сэдэлжүүлэх, эмэгтэйчүүдийн сүлжээний дугуйлангийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, гишүүнчлэл нэмэх, Дугуйлангийн алсын хараа, зорилгоо тодорхойлох, 1 жилийн ажлын төлөвлөгөө гаргах, Дугуйлангийн ажиллах зарчим, зохион байгуулалт хэлэлцэх зорилгоор Эмэгтэйчүүдийн сүлжээний дугуйлангийн зохицуулагчид Хэнтий аймгийн эмэгтэйчүүдийн сүлжээний дугуйлангийн гишүүд болон шинээр элсэх эмэгтэйчүүдэд уулзалт хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Хэлэлцүүлгийг Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Г.Хэрлэнчулуун нээж эмэгтэйчүүддээ амжилт хүслээ.
Түүнчлэн төслийн зорилго, үйл ажиллагааны танилцуулга сэдвээр НҮБХХ-ын мэргэжилтэн Т.Хандсүрэн, Бидний дундын орон зай, Бидэнд ямар хүч, нөөц байна вэ сэдвээр Жендэрийн мэргэжилтэн Д.Должинсүрэн, Эмэгтэйчүүд бид нэгдэж чадна сэдвээр дугуйлан зохицуулагч Ц.Батжаргал, Бид хэрхэн ажиллах вэ сэдвээр дугуйлан зохицуулагч Д.Эрдэнэбаясгалан, Бид юу хийх вэ сэдвээр дугуйлан зохицуулагч Б.Саранцэцэг, Ц.Цэрэндулам нар илтгэлээ.