Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагатай хамтран Европын холбооны санхүүжилтээр “Хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлэх” төслийн хүрээнд 11 аймаг, 2 дүүргийн Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны үйл ажиллагааг сайжруулж, гишүүдийг чадавхжуулах, ажлын албаны үйлчилгээний чанарыг сайжруулах, кейс менежментийг эрчимжүүлэхэд зөвлөн туслах менторын хөтөлбөрийг хэрэгжүүлэх юм.
Үүний хүрээнд Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны ажлын албаны үйлчилгээний чанарыг сайжруулах, кейс менежментийг эрчимжүүлэхэд зөвлөн туслах менторын хөтөлбөрийг Хэнтий аймагт эхлүүлэх, төслийн зөвлөгч нарын баг бүрэлдэхүүн хорооны гишүүдтэй уулзаж, ажлын албанд ажиллах зорилгоор Олон Улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгч, төслийн зохицуулагч нар Хэнтий аймагт ажиллаж Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Г.Хэрлэнчулуунтай уулзаж санал солилцлоо.
Энэхүү төсөл хөтөлбөр хэрэгжсэнээр Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооноос хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэмт хэрэг, зөрчлийн холбогдогч хүүхэд, гэмт хэргийн хохирогч, гэрч, Хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан, Сургалт хүмүүжлийн тусгай байгууллагаас суллагдсан хүүхдэд үзүүлж буй үйлчилгээний чанар, хүртээмж сайжирч, кейс шийдвэрлэлтийг эрчимжүүлж, арга зүйн дэмжлэг үзүүлэх, зөвлөн туслах чадвартай мэргэжилтэнтэй болох зэрэг ач холбогдолтой юм.