Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ГЭРЭЭНД ГАРЫН ҮСЭГ ҮЗЭГЛЭЛЭЭ.

2023-06-16

Хэнтий аймгийн Баян-Овоо, Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумдын нутгийг дамнан 5️⃣0️⃣,691 га талбайд орших "Тал нутгийн хангай" хэмээх Хар ямаатын Байгалийн нөөц газрын менежментийг холбогдох талуудад хүлээлгэн өгөх, гэрээнд гарын үсэг зурах албан ёсны ажиллагаанд Хэнтий аймгийн ИТХ-ын дарга Г. Хэрлэнчулуун, Сүхбаатар аймгийн Засаг дарга М.Идэрбат нар үзэглэлээ.

Хүлээлгэн өгөх арга хэмжээнд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны төлөөлөл, Хэнтий, Сүхбаатар аймгийн удирдлагууд оролцсон ба урилгаар Баян-Овоо сумын ИТХ-ын дарга Ц.Батчулуун, Дэлгэрхаан багийн Засаг дарга Ц. Эрдэнэбат, Байгаль хамгаалагч Х. Нямдорж, Д.Даваажав, идэвхитэн байгаль хамгаалагч О.Баттулга, Н. Мөнхбаатар нар оролцож сэтгэгдлээ хуваалцсан юм.

Энэ үеэр Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дах Хөтөлбөрийн газрын Захирал Д. Батболд Хар ямаатын байгалийн нөөц газрын менежментийг 10 жилийн турш хариуцан ажилласан ажлын ололт, үр дүнгийн талаар мэдээлэл өглөө.

Хар ямаатын Байгалийн нөөц газрыг хамгаалсан 10 жилд хууль бус агнуурын тохиолдол эрс буурч, ашигт малтмалын олборлолтгүй болохоос гадна

1 байсан халиун буга 22,  

Бор гөрөөс 44 бодгаль болтлоо өссөн

2000 онд оргүй устаж үгүй болсон тарвагыг нутагшуулж өдгөө 150 тоо толгой болжээ.

Хан Хэнтийн нурууны зүүн урд талын салбар нам уулсын төгсгөлөөс Дорнод Монголын тал хээрийн бүс рүү шилжих шилжилтийн заагт орших Хар ямаатын байгалийн нөөц газрын хамгаалал нутгийн иргэд, зон олныхоо сэтгэл зүрх, хүчин зүтгэлийн ачаар ямагт бүрэн бүтнээрээ цэцэглэн сэргэж байх болтугай.

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 8
4 / 50%
4 / 50%