Хэнтий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Г.Хэрлэнчулуун Бор-Өндөр суманд 2023 оны 5 дугаар сарын 10-ны өдөр ажиллахдаа тус сумын Соёлын төвийн дэргэдэх Морин хуурын сургалтын төвийн хүүхдүүдэд Морин хуур хандив болгон бэлэг барих амлалтаа биелүүлж 2023 оны 6 дугаар сарын 24-нд гардуулан өгч Хүүхэд багачуудынхаа хөгжлийн их замд нь дэмжлэг боллоо.
Сургалтын төвийн хүүхэд багачууддаа соёлын өвөө хамгаалж, морин хуураа дээдлэн дэлгэрүүлэх их үйлсэд нь амжилт хүсье!!!