Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

#ЗӨВЛӨН_ТУСЛАХ_АЖИЛ_БАЯН_АДАРГА_ДАДАЛ_СУМАНД_ҮРГЭЛЖИЛЛЭЭ

2023-06-23

 

 

ГХУСАЗСЗ-ийн гишүүд Баян-Адарга, Дадал сумын иргэдтэй уулзаж Аймгийн ИТХ-ын тогтоол, шийдвэрийн хэрэгжилт, хийж хэрэгжүүлсэн ажлын тайланг танилцуулж мэдээлэл өгч зөвлөн тусалж, Хүүхдийн эрхийн зөрчлийн шийдвэрлэлт, Хамтарсан багийн үйл ажиллагаатай танилцаж, зөвлөн тусалж мэдээлэл хийн ажиллалаа.

 

Мөн Аймгийн гэмт хэрэг, зөрчлийн талаарх мэдээлэл, Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх нь сэдвээр Цагдаагийн газар, Шүүхийн тамгын газар танилцуулж, Өмгөөлөх зөвлөлөөс иргэдийн санал хүсэлтийг сонсож, хуулийн үнэ төлбөргүй зөвлөгөөг өгөн ажиллав.

Аймгийн ИТХ-ын дарга бөгөөд ГХУСАЗСЗ-ийн дарга Г.Хэрлэнчулуунаар ахлуулсан ажлын хэсэг маргааш буюу 2023 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Норовлин сумын иргэд хөдөлмөрчид, Төрийн албан хаагчидтай уулзах юм.

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 3
2 / 67%
1 / 33%