Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

АЙМГИЙН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЗОХИЦУУЛАХ САЛБАР ЗӨВЛӨЛ БАТШИРЭЭТ, БИНДЭР СУМАНД АЖИЛЛАЛАА👍👍👍(2023.06.20)

2023-06-22

 

✅✅✅Аймгийн ИТХ-ын дарга бөгөөд ГХУСАЗСЗ-ийн дарга Г.Хэрлэнчулуунаар ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр Батширээт, Биндэр суманд ажиллалаа.

✅✅✅Гэмт хэрэг, зөрчлийг бууруулах, Сумдын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор Төрийн байгууллага, салбар зөвлөлийн үйл ажиллагаатай танилцах, зөвлөн туслах, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, иргэдийн санал хүсэлтийг сонсох, тогтоол шийдвэрийн хэрэгжилтийг хангуулах зорилго бүхий чиглэлийн дагуу хойд сумдад ажиллаж байна.

✅✅✅ГХУСАЗСЗ-ийн гишүүд сумын иргэд, Төрийн албан хаагчидтай уулзаж Аймгийн ИТХ-ын тогтоол, шийдвэрийн хэрэгжилтийн талаар мэдээлэл өгч зөвлөн тусалж, Хүүхдийн эрхийн зөрчлийн шийдвэрлэлт, Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, Эрүү иргэний хэргий шүүхийн талаар мэдээлэл хийн ажиллалаа.

✅✅✅Мөн аймагт ГХУСАЗСЗ-ийн санаачлагаар хэрэгжүүлсэн богино хэмжээний кино контентийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор иргэд олон нийтэд хүргэж ажилласан юм.

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 3
2 / 67%
1 / 33%