Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Г.Хэрлэнчулуунаар ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр (2023.06.23) Бэрх тосгон, Батноров суманд ажиллаж иргэд, төрийн албан хаагчидтай уулзаж Аймгийн ИТХ-ын тогтоол шийдвэр, аймаг орон нутагт хийж хэрэгжүүлж буй ажлын талаар мэдээлэл хүргэн ажиллав.
Энэ үеэр Аймгийн Цагдаагийн газраас Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх нь сэдвээр, Аймгийн шүүхээс Шүүхийн танилцуулга, үйл ажиллагаа сэдвээр, Аймгийн онцгой байдлын газраас Гал түймрийн гэмт хэргийн зөрчил бүртгэл сэдвээр тус тус мэдээлэл хүргэн ажиллалаа.