Аймгийн ИТХ-ын дэргэдэх ЗӨВЛӨЛ өнөөдөр хуралдаж ээлжит ХОРЬДУГААР хуралдаанаа 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 09.00 цагт хуралдуулахаар товлолоо.
Хуралдаанд үндсэн 8 асуудал, 1 танилцуулах асуудлыг хэлэлцэнэ.
Хэлэлцэх асуудлын жагсаалт:
1. Мэргэжилтэй ажилтан бэлтгэх, хүний нөөцийг бүрдүүлэх журамд нэмэлт өөрчлөлт оруулах тухай
Илтгэгч нь: Ч.Баярцолмон /Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга /
2. Цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаах иргэдийн тоог батлах тухай
Илтгэгч нь: Н.Хүрэлээ /Цэргийн штабын дарга хурандаа /
3. Газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг батлах тухай
Илтгэгч нь: Э.Мөнхэрдэнэ /Хөгжлийн бодлого төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга /
4. Зарим газрыг тусгай хэрэгцээнээс чөлөөлөх тухай
Илтгэгч нь: Э.Мөнхэрдэнэ /Хөгжлийн бодлого төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга /
5. Эд хөрөнгө худалдах, шилжүүлэх, актлах тухай
Илтгэгч нь: Г.Лхагвахатан /Орон нутгийн өмчийн газрын дарга/
6. Үнэ бууруулж худалдах тухай
Илтгэгч нь: Г.Лхагвахатан /Орон нутгийн өмчийн газрын дарга/
7. Төсвийн ерөнхийлөн захирагчийн 2022 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай
Илтгэгч нь: С.Нямдаваа /Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга/
8. Төсвийн тодотгол батлах тухай
Илтгэгч нь: С.Нямдаваа /Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга/
Танилцах асуудал :
9. Хан Хэнтий уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ойн баяр наадмын бэлтгэл ажлын тухай