Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

АЙМГИЙН ИТХ-ЫН ДЭРГЭДЭХ ИРГЭНИЙ ЗӨВЛӨЛ СУМДАД АЖИЛЛАВ

2023-06-26

 

Аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний зөвлөл /Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавих үүрэг бүхий/ нь 2023 оны 6 дугаар сарын 19-23-ны өдрүүдэд Өмнөдэлгэр, Хурх тосгон, Батширээт, Дадал, Биндэр, Батноров, Бэрх тосгон, Баян-Адарга, Норовлин зэрэг сумдад ажиллалаа.

Энэ үеэр Иргэний зөвлөлийн гишүүн Ц. Базаррагчаа дээрх сум тосгоны ИТХ, Засаг дарга нараас Хэсгийн төлөөлөгч, Цагдаагийн алба хаагчдын үйл ажиллагааг хэрхэн дэмжин ажилладаг талаарх тайлан мэдээг нь сонсож Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаа, алба хаагчдын ёс зүй, харьцаа, хандлага иргэдэд хэрхэн хүрч ажиллаж буй талаар 200 орчим иргэнээс санал асуулга авч ажиллалаа.

Иргэдээс тавьж буй санал асуулгыг голчлон авч үзвэл цагдаагийн алба хаагчидыг тогтвор суурьшилтай ажиллуулах шаардлагатай, учир нь сум орон эзэнгүйдэж хэрэг зөрчил гарч байна, мөн гэр бүлийн хүмүүсийн нийгмийн асуудлыг анхаарах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх яриа таниулга, зөвлөмж өгөх, үйл ажиллагаагаа олон нийтэд мэдэгдэхүйц явуулж байх, архидан согтуурахтай тэмцэх зэрэг саналуудыг гарган бичсэн байлаа.

Мөн энэ хугацаанд Хэсгийн төлөөлөгч, Цагдаа нартай биечлэн уулзаж ярилцан санал бодлыг нь сонсож зөвлөн тусалж ажиллав.

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 8
4 / 50%
4 / 50%