Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ХЭНТИЙ АЙМГИЙН 100 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛАН 1556 ШИРХЭГ 17 САЯ ТӨГРӨГИЙН НОМЫГ ХАНДИВЛАВ

2023-07-06

 

Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын харьяат, Англи улсад 18 жил ажиллаж амьдарч буй Өвгөнхүүгийн Зандан /Zana Poulton/-ны зүгээс Хан Хэнтий уулын аймаг байгуулагдсаны түүхт 100 жилийн ойд зориулан Хэнтий аймгийн 18 сум хотын ЕБС-ийн сурагч хүүхэд багачуудад зориулан Англи хэлийг сурахад хялбар дөхөм , нас сэтгэхүйн онцлогт тохирсон сонирхол татахуйц, Англи хэлний багш нарын ажиллах нөхцөл бололцоог нэмэгдүүлэх ач холбогдолтой 1556  ширхэг 17 сая төгрөгийн номыг хандивлалаа.

Хэнтий аймгийнхаа нийт хүүхэд багачуудынхаа нэрийн өмнөөс танд баярлаж талархсанаа илэрхийлье.

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 8
4 / 50%
4 / 50%