Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ХОТ СУУРИН, ДЭД БҮТЦИЙН ХӨГЖЛИЙН ХОРОО ХУРАЛДЛАА

2023-07-06

Сумын ИТХ-ын даргын 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн А/08 дугаар захирамжаар сумын ИТХ-ын 8 дахь удаагийн сонгуулийн ээлжит 15 дугаар хуралдааныг зарлан хуралдуулахаар болсны дагуу Хот суурин, дэд бүтцийн хөгжлийн хороо хуралдлаа.
Тус хорооны хурлаар Дархан сумын 2023 оны тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах мэдээлэлтэй танилцлаа. Газар зохион байгуулалтын төлөвлөгөөний нэмэлт тодотголд нийт арга хэмжээний 3 төрөл 35 байршилд, ажил үйлчилгээг төлөвлөсөн байна.
Хорооноос гарсан дүгнэлтийг Дархан сумын ИТХ-ын 8 дахь удаагийн сонгуулийн ээлжит 15 дугаар хуралдаанд танилцуулах юм.

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 8
4 / 50%
4 / 50%