Өнөөдөр /2023.07.04/ Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2023 оны 6 дугаар хуралдаан танхим, цахим хосолсон хэлбэрээр төлөвлөгөөнд тусгагдсан болон бусад асуудлуудын хүрээнд хуралдлаа.
Тус хуралдаанаар:
1. Хороодын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх сайн дурын иргэдийн зөвлөлийн 06 дугаар сарын урамшуулал
2. “Бид дахин алдахгүй” сургалт зохион байгуулах
3. “Нэг зам-нэг соёл” арга хэмжээ зохион байгуулах
4. Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр дэх алт мөнгөн эдлэл худалдан борлуулах болон дарханы үйл ажиллагаа эрхэлдэг иргэн, аж ахуй нэгж байгууллагуудад химийн хорт, аюултай бодисын талаарх хууль эрх зүйн мэдлэг, мэдээлэл өгөх ажил зохион байгуулах
5. Чингэлтэй дүүргийн 2023 оны 06 дугаар сарын эрүү, хэв журмын нөхцөл байдлын танилцуулга болон цаг үеийн бусад асуудлуудыг тус тус хэлэлцэн шийдвэрлэлээ.
ХУРЛЫН АЖЛЫН АЛБА